Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭлчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбооны 11 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбооны 11 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Сөүл хотноо 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбооны 11 жилийн ойн арга хэмжээнд Элчин сайд Н.Эрдэнэтуяа оролцож баяр хүргэв.

Тус холбооны тэргүүн Ч.Чулуунцэцэг “КОВИД-19” цар тахлын хүнд үед элэг нэгт монголчууддаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, эрхийг нь хамгаалах зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 30,000 ширхэг амны хаалтыг Монголд хандивлаж, Үндэсний төв номын сангийн 100 жилийн ойд зориулан оюутнуудын эрдмийн ажлын 100 ширхэг бүтээлийг Монголд удахгүй гардуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэв.

БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо нь “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг идэвхтэй дэмжин оролцож ирсэн бөгөөд үндэсний бүжгийн “Гоо марал” хамтлаг, морин хуурын сургалт зэрэг өөрсдийн санаачлан хэрэгжүүлж буй тодорхой ажлуудаар дамжуулан Монголын урлаг, соёлыг БНСУ-д сурталчилж байна. Холбооны тэргүүн Ч.Чулуунцэцэг ЭСЯ-ны зүгээс холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж Элчин сайд Н.Эрдэнэтуяад Өргөмжлөл гардуулав.