Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБНХАУ-Д СААТСАН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ШУУРХАЙ ТАТАН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

БНХАУ-Д СААТСАН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ШУУРХАЙ ТАТАН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД БНХАУ-Д СААТСАН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ШУУРХАЙ ТАТАН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.

           Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хэвийн байдлыг хадгалах, хомсдол үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс БНХАУ-ын боомтуудаас яаралтай татан авах ачаа барааны асуудлаар цаг үеийн нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах талаарх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр зохион байгуулав.

           Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар Төмөр Зам ХНН, болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд биечлэн болон цахимаар оролцож санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар хуралдаанд цахимаар оролцож БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгөв.