Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний хэрэгжилтийг үнэлэх судалгааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Олон улсын улаан загалмайн хороо, Монголын улаан загалмай нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурав.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний хэрэгжилтийг үнэлэх судалгааг хийх нөхцөл бүрдэж байна. Судалгааг Олон улсын улаан загалмайн хорооноос олгох 35 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэх юм.