Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Туркийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, Анкара хотноо энэ оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохиогдох Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд чухал ач холбогдол өгч дэмжиж ажиллахаа нотлов.