Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД С.ГАНХУЯГ КИРГИЗ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЙД Р.А.КАЗАКБАЕВТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД С.ГАНХУЯГ КИРГИЗ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЙД Р.А.КАЗАКБАЕВТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон С.Ганхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Р.А.Казакбаевт Итгэмжлэх жуух бичгийн хувийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Ганхуяг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг  цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэрэг, худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Р.А.Казакбаев Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хариу мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд цаашид хамтран ажиллахад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад анхны суурин Элчин сайдаар томилогдсон С.Ганхуягт ажлын өндөр амжилт хүсэв.