Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭЛЧИН САЙД НАРЫГ  ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭЛЧИН САЙД НАРЫГ  ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нарыг хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн харилцаа өдрөөс өдөрт өргөжиж, хоёр улс “КОВИД-19” цар тахлын үед ч бие биенээ дэмжин хамтран ажиллаж, Стратегийн чухал түнш орнууд гэдгээ нотолж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Энэтхэг Улс 1 тэрбум иргэнийг вакцинжуулж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд амжилт гаргасан явдалд баяр хүргэв.

Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий Монгол, Энэтхэгийн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар ярилцаж, энэ жил болон ирэх жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.