Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Оросын нэрт сэтгүүлч, Оросын олон нийтийн “Россия” телевизийн орлогч захирал С.Б.Брилевыг ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол, Оросын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэхийн сацуу энэхүү түүхэн ойн жилийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх чухал арга хэмжээ болох хоёр орны өндөр, дээд хэмжээний айлчлалын талаар нэвтрүүлэг хийх боломжийг судлах талаар санал солилцов.
Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлд хамтарч ажиллах асуудлаар санал солилцов.