Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал др.проф. Б.Амарсанаа болон Тайландын Хаант Улсын Чулалонгкорны их сургуулийн Хууль зүйн тэнхимын эрхлэгч др.проф.Парина Сриванит нар Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурав.
Цахим хэлбэрээр зохион байгуулсан гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хоёр их сургуулийн төлөөлөгчид цаашид хууль зүйн шинжлэх ухааны салбарт хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, оюутан, судлаачдын солилцоог идэвхжүүлэх, оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөр гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.