Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол, Францын харилцаа хоёр талын болон олон улсын түвшинд идэвхтэй өрнөж буйг тэмдэглээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, дээд өндөр түвшний  айлчлал, яриа хэлэлцээний талаар болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.

Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсыг Франц Улсын Ази тив дэх онцлог түнш орон болохыг онцлоод Европ дахь “гуравдагч хөрш”-ийн хувьд олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.