Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОВ

“ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ БҮРЭН УСТГАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр буюу 9 дүгээр сарын 28-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож үг хэллээ.

Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирснийг онцолж цаашид НҮБ-ын хүрээнд идэвхтэй оролцоогоо нэмэгдүүлэх байр сууриа дахин нотлов. Тэрээр цөмийн зэвсэг нь хүн төрөлхтөнд аюул занал учруулсан хэвээр байгааг дурдаж, “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” хүчин төгөлдөр болсон нь цөмийн зэвсгийг бүрэн устгах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсныг цохон тэмдэглэв.

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахим болон НҮБ-ын 90 гаруй гишүүн улс, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийллээ.