Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ХЯТАД-ЗҮҮН ХОЙД АЗИЙН 13 ДАХЬ УДААГИЙН ЭКСПО” БНХАУ-ЫН ЖИЛИНЬ МУЖИЙН ЧАНЧУНЬ ХОТНОО БОЛЖ БАЙНА

“ХЯТАД-ЗҮҮН ХОЙД АЗИЙН 13 ДАХЬ УДААГИЙН ЭКСПО” БНХАУ-ЫН ЖИЛИНЬ МУЖИЙН ЧАНЧУНЬ ХОТНОО БОЛЖ БАЙНА

БНХАУ-ын Худалдааны яам, Хөгжил, шинэчлэлийн хороо болон Жилинь мужийн Ардын засгийн газраас хамтран зохион байгуулж буй  “Хятад-Зүүн хойд Азийн 13 дахь удаагийн ЭКСПО” болон Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны өндөр түвшний 11 дэх удаагийн уулзалт 2021 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Чанчунь хотод болов.

Арга хэмжээг нээж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны албаны дарга Ян Жечы үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан видео хэлбэрээр оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Түүнчлэн тус үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дугуй ширээний уулзалтад Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нар видео хэлбэрээр үг хэлснээс гадна Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Г.Сувдсүрэн биечлэн оролцож үг хэлэв.

“Зүүн хойд Азийн ЭКСПО” арга хэмжээ нь 13 дахь удаа зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний “Могол”, “Эвсэг” болон “АПУ”, “ТЕСО” зэрэг аж ахуйн нэгжүүд өөрийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулав.