Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ТУРКИЙН ГАЗИАНТЕП ХОТНОО ГАРАВ

МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ТУРКИЙН ГАЗИАНТЕП ХОТНОО ГАРАВ

Ардын хувьсгалын 100, Улаанбаатар болон Газиантеп хотуудын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойд зориулан Газиантеп хотын Урлагийн төвд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Үзэсгэлэнд тавигдсан 50 гаруй бүтээлийг Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ-наас бэлтгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Газиантеп мужийн захирагч Давут Гюл, Газиантеп хотын захирагч хатагтай Фатма Шахин, Элчин сайд Р.Болд нар оролцож үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтэд зориулж Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазарын зүгээс цахимаар мэндчилгээ дэвшүүлж, хотуудын хооронд аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх болно гэж тэмдэглэв. Үзэсгэлэнгийн нээлт болон Монголын уран бүтээлчдийн бүтээлийг Газиантеп хотын телевизийн сувгаар өргөнөөр харуулж, Монголын тухай нэвтрүүлгийг үзүүлэв.

Газиантеп хот нь 2 гаруй сая хүн амтай, Туркийн аж үйлдвэр,  аялал жуулчлал хөгжсөн томоохон хотуудын нэг юм.