Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росатог энэ сарын 13-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Элчин сайд Ц.Жамбалдорж, Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росато нар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг болон хууль тогтоох дээд байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росато цар тахлыг даван туулахаар дэлхий дахинаа хамтран хичээж буй хүндрэлтэй цаг үед ойр дотно хамтран ажилладаг улс оронд биечлэн ажиллаж, хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэх үүднээс Монгол Улсад ирэх 10 дугаар сарын дундуур ажлын айлчлал хийх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.