Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд үүрэгт ажлаа дуусгавар болгож буйтай холбогдуулан БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолуд бараалхав. Уулзалтаар талууд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолу хоёр талын харилцааг стратегийн түншлэлд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлэхэд Элчин сайдын зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.
М.Чавушолу Элчин сайд Р.Болдыг Монгол, Туркийн харилцаанд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.