Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

“НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмэр, консулын тойрог дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэлийг нь үнэлэн Бүгд Найрамдах Итали Улсын Тоскана муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Пиеро Бардацциг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасан. Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж 9 дүгээр сарын 2-ны өдөр Өргөмжит консул Пиеро Бардаццид шагналыг гардууллаа.

Тэрбээр манай улсын Өргөмжит консулаар 6 жил ажиллахдаа хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тоскана төдийгүй хөрш зэргэлдээ мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.