Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Эрчим хүч, үйлдвэр, худалдааны яам хамтран “Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)” байгуулах асуудлаарх Хамтарсан судалгааг хийгээд байна. Тус Хамтарсан судалгааны бүлэг бүрийн хураангуйлсан дүгнэлт, ерөнхий тоймтой ЭНД дарж танилцана уу.
Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр нь үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнд шинэ экспортын шинэ зах зээлд тариф болон тарифын бус саад тотгор багатайгаар нэвтрэхэд ач холбогдолтой юм. Нөгөөтээгүүр, тариф болон тарифын бус саад тотгорыг хоёр талдаа буулгадаг учир зарим салбарт өрсөлдөөн нэмэгдэх магадлал өндөр болдог билээ.
Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, уг хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус хэлэлцээр нь өнөөдрийн байдлаар манай улсаас бусад гадаад оронтой байгуулсан анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм.
БНСУ-тай хийсэн Хамтарсан судалгаа, мөн уг судалгаа дээр үндэслэн Өмнөд Солонгосын талтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг Монгол Улс хийх тохиолдолд ямар асуудлуудад анхаарах ёстой талаар Бизнес эрхлэгч Таны саналыг авах зорилгоор доорх санал асуулгыг боловсруулсныг бөглөж 2021 оны 09 сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг хүсье.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeBHGIysp-ZaCD6c2vmsyCrC1d9ERjyaOAuEXeWeBkCJBy2zQ/viewform
https://www.mongolchamber.mn/a/692