Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловыг 8 дугаар сарын 31-ний өдөр ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн цаг үеийн асуудал, хэтийн төлөвлөлтийн асуудлаар санал солилцсон байна.