Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээУЛААНБААТАР ХОТЫН ГАЧУУРТ ТОСГОН ФРАНЦЫН ТРЕЛЕВРН ХОТТОЙ ЭГЧ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА ТОГТООНО

УЛААНБААТАР ХОТЫН ГАЧУУРТ ТОСГОН ФРАНЦЫН ТРЕЛЕВРН ХОТТОЙ ЭГЧ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА ТОГТООНО

Элчин сайд А.Баттөр 8 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Францын Британи мужийн Трелеверн хотод ажиллаа.

Элчин сайд А.Баттөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Британи мужийн хэвлэлд ярилцлага өгөв. Мөн тус мужид  ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөлтэй уулзалт хийж, монгол, францын соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Элчин сайд А.Баттөр, Трелеверн хотын дарга К.Яник нарын гаргасан Улаанбаатар хотын Гачуурт тосгон, Трелеверн хотыг “эгч дүүгийн харилцаатай хот болгох” саналыг мужийн зөвлөл талархан хүлээн авч, ирэх онд тус хотын төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлуулахаар тохиролцов.