Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЛИ Ё ХУН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЛИ Ё ХУН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцав.

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин цар тахлын нөхцөл байдалд хоёр улсын хооронд үйлдэж буй тусгай үүргийн нислэгүүдийг тасалдуулахгүй байхын чухлыг тэмдэглэв. Мөн талууд хоёр талын дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээг эрчимжүүлэх, холбогдох бэлтгэлийг хангах, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.