Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛЫН ДИПЛОМАТЫН АКАДЕМИ “СМАРТ” СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОВ

МОНГОЛЫН ДИПЛОМАТЫН АКАДЕМИ “СМАРТ” СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОВ

Мэргэжлийн чиг баримжаатай суралцах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгын хүрээнд Монголын Дипломатын академийн ивээл дор олон улсын харилцааны чиглэлийн сургалттай “дипломат анги”-ийг нийслэлийн ерөнхий боловсролын “Смарт” сургууль дээр нээж хамтран ажиллах тухай гэрээнд МДА-ийн захирал Х.Бэхбат, “Смарт” сургуулийн захирал С.Уянга нар гарын үсэг зурав.


Монголын боловсролын түүхэнд дээрх чиглэлээр суралцах хөтөлбөрийг ийнхүү дунд боловсролын сургуульд нэвтрүүлж байгаа нь анхдагч эхлэл юм.
Тус сургуулийн 9-р ангиас эхлэн дипломат ангид элсэлт авах бөгөөд ахлах ангийн сурагчдад олон улсын харилцаа, дипломат албаны мэргэжлийн суурь мэдлэг олгосноор их, дээд сургуульд эзэмших суурь чадавхийн үндэс болж, ирээдүйд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд дэмжлэг үзүүлэх юм.

Ахлах ангийн сурагчид энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Смарт” сургуулийн үндсэн хөтөлбөр, мэргэжлийн суурь хичээл, төсөлд суурилсан хичээл, англи хэлний ахисан түвшний сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Дипломат ангид Монголын Дипломатын академийн багш нар болон “Смарт” сургуулийн шилдэг багш нар хичээл заах болно.