Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрVaccine2021.08.09-НИЙ МЭДЭЭ: ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУН ХИЙХ ЭСЭХЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ

2021.08.09-НИЙ МЭДЭЭ: ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУН ХИЙХ ЭСЭХЭЭ ӨӨРСДӨӨ ШИЙДНЭ

Дахин вакцинжуулах асуудлыг Евро комисс шийдвэрлэхгүй бөгөөд гишүүн орнуудын Засгийн газар бие даан шийдэх тухай Брюсселд болсон хэвлэлийн хурал дээр ЕК-ын дарга Ариана Подеста мэдэгдэв. “Дархлаа нэмэгдүүлэх нэмэлт, гурав дахь тунгийн асуудал ЕХ-ны гишүүн орнуудын өөрсдийнх эрхийн асуудал. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан шийдвэрийг ямагт дэмжих болно” гэдгийг Подеста онцолсон байна. Харин Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дарга Т.Гебрейесус буурай хөгжилтэй орнуудад вакцины хангамжийг нэмэгдүүлж, 9 сарын сүүлч гэхэд дэлхийн хүн амын 10%-ийг вакцинд хамруулах зорилтыг хангахын тулд бустер тунгийн асуудлыг 9 дүгээр сарын сүүлч хүртэл хойшлуулахыг уриалжээ.