Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ВОСЕНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ВОСЕНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Восенг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцав. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх үйлсэд Элчин сайд Д.Восений оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.