Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг томилолтын хугацаа нь дуусч байгаатай нь холбогдуулан 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.
Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Хүн амын сангаас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай К.Ишикаваг Монгол Улсад ажиллах хугацаандаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг бий болгох, цаашлаад боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсныг Дэд сайд Б.Мөнхжин онцлон тэмдэглэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсч, түүнд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардууллаа.