Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээКОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын XXI зөвлөлдөх уулзалт 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж консулын харилцаа,  иргэд харилцан зорчих нөхцөл, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон Дипломат төлөөлөгчийг газруудын үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Ялангуяа, “Ногоон гарц” түр журмын хэрэгжилт, “Олон улсын эрүүл мэндийн аяллын гэрчилгээ”-г харилцан хүлээн зөвшөөрөх, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг харилцан зорчуулах талаар манай улсын байр суурь, иргэдийн хүсэлтийг уламжлав.

Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Цү Аймин нар тэргүүлсэн бөгөөд зөвлөлдөх уулзалтад Гадаадын иргэн, харъяатын газрын дарга Н.Ууганбаяр, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, консулын ажилтнууд оролцов.