Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээШвейцарын Холбооны Улс Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгслийг хандивлав

Швейцарын Холбооны Улс Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгслийг хандивлав

Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Швейцарын Холбооны Улс Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгслийг хандивлав. 

Хандивын тоног төхөөрөмж, хэрэгсэл өнөөдөр өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд ЭМЯ-д хүлээлгэн өгсөн байна.


Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700.000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлаг 150.000 швейцар франкийн буюу хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад санхүүжүүлэн хандивлаж байгаа юм.

Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж авч, шаардлагатай эмнэлэгт нь хуваарлан хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд Монгол улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газар нь хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга, ил тод, хэрэгцээтэй газарт нь хуваарилах чиглэлээр ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байгаа юм.