Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ УЛААНБААТАР ДАХЬ ШВЕЙЦАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ СТЕФАНИ БУРРИТАЙ УУЛЗЛАА

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ УЛААНБААТАР ДАХЬ ШВЕЙЦАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ СТЕФАНИ БУРРИТАЙ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Улаанбаатар дахь Швейцарын Хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын захирал Стефани Бурриг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд цар тахлын нөхцөл байдал, түүний эрсэг дархлаажуулалтын явцын талаар ярилцаж, хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд швейцарын талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгсэл олгож буйд сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.

Талууд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай улсын экспортыг төрөлжүүлэх боломжийн талаар санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой саналуудыг хэлэлцэв.