Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний 94 дүгээр зарлиг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан болон албан хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагнасаныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Хөдөлмөрийн гавьяаны Улаан туг” одонгоор:
Анандын Сэджав Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ахмад ажилтан
Түвшинтөгсийн Батцэцэг Хөрш орнуудын газрын захирал
Раднаагийн Бизьяа Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
Пунцагноровын Чинзориг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтан
“Алтан гадас” одонгоор:
Содномын Ганхуяг Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал
Даваасүрэнгийн Гэрэлмаа Олон талт хамтын ажиллагааны газрын захирал
Буяндэлгэрийн Болор Хөрш орнуудын газрын дэд захирал
Төмөрхүлэгийн Төгсбилгүүн Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх
Лувсандоржийн Мягмар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын жолооч
Уламбаярын Бямбадорж Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын жолооч
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:
Гомбын Алтанхундага Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх
Жамбажамцын Баасандулам Бээжин дэх ЭСЯ-нд атташе
Бадамхандын Алтанхуяг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын жолооч
Буджавын Амарбаясгалан Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч
Чимидбаатарын Мөнхбаяр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын сантехникч
Жамъяангаравын Бямбацолмон Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын жолооч
Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын 2021 оны 03 дугаар 18-ны өдрийн А/03 дугаар тушаалаар
Терроризмтэй тэмцэх зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр
Гунгаагийн Батчимэг Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал