Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ОЛГОВ

ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ОЛГОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр зарлиг, 2021 оны 06 дугаар сарын 14-ны 170 дугаар зарлигаар Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж ахмад дипломат, албан хаагчдад дипломат дээд цол хүртээсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр тус цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ, батламжийг гардуулан өгөв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол: 

Дуламсүрэнгийн ДавааМонгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд
Түвшингийн БадралМонгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайд

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол:

Төмөрийн ЛхагвадоржМонгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат дээд цол хүртсэн Элчин сайд нарт баяр хүргэн ажлын амжилт хүслээ.