Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“БЕРЛИН ХОТЫН ТӨВ ДЭХ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙРАНД “ЭЛЧИН САЙД НАРЫН ТАНХИМ” НЭЭГДЭВ

“БЕРЛИН ХОТЫН ТӨВ ДЭХ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙРАНД “ЭЛЧИН САЙД НАРЫН ТАНХИМ” НЭЭГДЭВ

Монгол Улс 1953 оноос БНАГУ-д, 1972 оноос ХБНГУ-д Элчин сайд нараа илгээж, зарим үед өөр орноос хавсруулан томилж байжээ. Элчин сайдууд, дипломатчид, тэдний ажил үйлсийн тухай мэдээ, баримтад тулгуурлан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийн хуудсыг сөхөж, бататган хадгалахын зэрэгцээ судлан баяжуулах зорилгоор энэхүү танхимыг санаачилжээ. Уг танхимын нээлтэд Элчин сайд Д.Ганбат, ахмад дипломатч Л.Бярдамба, Н.Эрдэнэцогт нар оролцож, салбарын залуу мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзан сонирхолтой яриа өрнүүллээ”.