Элчин сайд А.Баттөр Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар тусгай зориулалтын гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлж байгаа Францын Десотел компанийн гүйцэтгэх захирал ноён Десотел Жером, экспортын менежер Марк Ларив нарыг 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар төслийн явцын талаарх мэдээллийг сонсож, цаашид анхаарах зүйлсийн талаар харилцан санал солилцлоо. Десотел компани нь ОБЕГ-т 4 төрлийн 42 ширхэг тусгай зориулалтын гал унтраах автомашиныг үйлдвэрлэн нийлүүлж буй бөгөөд эхний ээлжийг 8 дугаар сард, 2 дахь ээлжийг 10 дугаар сард монголын талд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.