Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ЧИНГИС ХААН” МУЗЕЙД ТОЛИЛУУЛАХ ҮЗМЭРҮҮДИЙГ СОЁЛЫН ЯАМАНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙД ТОЛИЛУУЛАХ ҮЗМЭРҮҮДИЙГ СОЁЛЫН ЯАМАНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Чингис хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын дагуу хилийн чанадад  хадгалагдаж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивийн баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг ГХЯ нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж байна.

Соёлын яамнаас ирүүлсэн шинэчилсэн жагсаалтын дагуу 12 улсаас 105 дан болон иж бүрдэл үзмэрийг хуулбарлан авах ажлыг ДТГ-уудаар дамжуулан гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар ОХУ, Польш, ИБУИНХУ, ХБНГУ, Австри, Япон Улсаас нэр бүхий 9 үзмэрийн “А” хуулбар болон дижитал хуулбарыг хүлээн аваад байна. ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Сэрээжав эдгээр үзмэрийг Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Музейд гадаадаас үзмэр, эд өлгийн зүйлсийг эх хувиар болон хуулбарлан авах ажлыг 2021 онд багтаан гүйцэтгэх чиглэлээр хоёр яам хамтран ажиллаж байна.