Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ ДАХЬ ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ КИМ МАНСАРАЙГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ

МОНГОЛ ДАХЬ ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ КИМ МАНСАРАЙГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол дахь Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал хатагтай К.Мансарайг “Алтан гадас” одонгоор шагнасныг  Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр гардуулж өглөө. Тэрбээр К.Мансарайд баяр хүргэж, АНУ-ын Энх тайвны корпусын Монгол дахь үйл ажиллагааг идэвхжүүлэх, улмаар Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Энх тайвны корпусын хувь нэмэр чухал байж ирснийг тэмдэглэв.

Хатагтай К.Мансарай Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнуулж байгаадаа баяртай байна гээд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Одон гардуулах ёслолын арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески болон ГХЯ, Монгол дахь Энх тайвны корпусын ажилтнууд байлцав.

2021 онд АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүсний буюу анхны сайн дурын ажилтнууд ирсний 30 жилийн ой тохиож байна.  Өнөөг хүртэл нийт 1,429 сайн дурын ажилтан манай улсад ажиллаад байна.