Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОЛЬШИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОЛЬШИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг БНПУ-ын Засгийн газар Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо дахин нээж байгаад баяр хүргээд хоёр орны эдийн засгийн харилцаа, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсролын хэлхээ холбоог идэвхжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд К.Бойко энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар танилцуулсан байна.