Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохАНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭНТОНИ БЛИНКЕНИЙ МЭДЭГДЭЛ

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭНТОНИ БЛИНКЕНИЙ МЭДЭГДЭЛ

2021 оны 6 дугаар сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай

Монголын ард түмэн, Засгийн газар 6 дугаар сарын 9-ний өдөр тус улсад 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна. Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын “гуравдагч хөрш”, Стратегийн түнш болсноороо бахархдаг. Бид энэхүү түншлэлийг бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно.