Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ГАЗАР ХООРОНД АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ГАЗАР ХООРОНД АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газар, Японы Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газар хооронд Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Тус уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Япон Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал М.Окано нар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалтаар олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалт, гадаад улстай олон улсын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх явц, Олон улсын эрх зүйн комисс, Ази, Африкийн хуулийн зөвлөлдөх хороо, Олон улсын худалдааны эрх зүйн комисс зэрэг байгууллага дахь талуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Мөн олон улсын далайн эрх зүйн зарим асуудал, Далайн эх газрын хормойн хязгаарын асуудал эрхэлсэн комисс болон Олон улсын эрх зүйн комиссын гишүүний сонгуулийн асуудлаар харилцан мэдээлэл солилцов.

Төлөөлөгчдийн тэргүүн нар анхдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг тэмдэглээд, цаашид тогтмол зохион байгуулахаар санал нэгдэв.