Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 оны 6 дугаар сарын 8-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Эрхэмсэг ноён Абдулла Аль-Тинижи-г хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Абдулла Аль-Тинижи сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн байдал тогтвортой байгааг тэмдэглэж, АНЭУ ойрын ирээдүйн гадаад, дотоодынхоо хөрөнгө оруулалтын төлөвийг тодорхойлоод байгааг мэдээлэв. Мөн тэрбээр Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалт хийх сонирхол, Монголын бизнес эрхлэгчдэд АНЭУ-ын зах зээлд нэвтрэх боломжийн талаар ярьж, юуны өмнө хоёр тал давхар татварын хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс хилээ нээж байгаатай холбогдуулан гадаадын жуулчдад зориулсан цар тахлын үеийн хорио цээртэй холбоотой мэдээлэл өгөхийг хүсэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр  хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Элчин сайдын ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлж, Элчин сайдад АНЭУ-ын ЭСЯ-ны газрын гэрчилгээг гардуулж өгөв.

Энэ жил Монгол Улс, АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жил, Улаанбаатар хотод Эмиратын ЭСЯ байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна.