Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedBattsetsegГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА К.И.КОСАЧЁВТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА К.И.КОСАЧЁВТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. 

Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцаа, түүний дотор хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцав.