Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЕРБИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЕРБИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент(Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай  2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.