Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын гишүүн Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Р.Бизьяа, Консулын газрын зөвлөх Н.Батаа нар Европын Аюулгүй Байдал, Хамтын ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Албаны сонгуулийн тусгай ажиглагчдын багийн шинжээч хатагтай Марцела Машковаг 06 дугаар сарын 03-ны өдөр түүний хүсэлтээр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Р.Бизьяа, Н.Батаа нар хатагтай Марцела Машковагийн асууж сонирхсон гадаадад байгаа сонгогчдод сонгуулийн талаарх мэдээллийг хэрхэн хүргэсэн, иргэд сонгуульд идэвхитэй оролцсон эсэх, гадаад орнуудад тогтоосон “Ковид-19” цар тахлын хөл хорио санал авах ажлыг зохион байгуулахад хүндрэл учруулсан эсэх, саналын хуудсаа хэрхэн буцаан татаж авах, сонгуульд хэдэн ажиглагч оролцсон болох, цаашид гадаадад байгаа иргэдийн санал авах асуудлаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгаа эсэх зэрэг асуудалд мэдээлэл өгөв.