Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх 8 сая еврогийн өртөг бүхий “Цэргийн төв эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн Экспортын зээлийн гэрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг, Австрийн ЮниКредит банкны Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүгийн газрын дарга Мэри-Анн Хаеэс болон ЮниКредит банкны Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүжилт хариуцсан захирал Дорис Пигниттэр нар 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Вена хотноо гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд Австрийн “АМЕ Интернешнл” компани Цэргийн төв эмнэлгийн хагалгааны өрөөнүүд, мэс засал, ариутгалын болон судсан дотуурх эмчилгээний багаж хэрэгслийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, нийт 40 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багажны иж бүрдлийг нийлүүлнэ.