Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулж дууссантай холбогдуулан өнөөдөр Төв комиссын дарга ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн, ГХЯ-ын ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Р.Бизьяа нэр мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс  болон Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан Салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар гадаад улсад саналаа өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 сонгогч санал өгсөн болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гадаадад байгаа 7209 иргэн бүртгүүлж, нэрсийн жагсаалтад орсны 66.3 хувь буюу 4767 иргэн сонгуульд оролцож санал өгсөн байдаг.

Энэ удаагийн сонгуульд хамгийн олон сонгогч санал өгсөн газрууд:

  • Сөүл дэх Салбар комисст 753 (69.9%)
  • Токио дахь Салбар комисст 719 (86.7%)
  • Канберра дахь Салбар комисст 532 (69.4%)
  • Вашингтон дахь Салбар комисст 467 (76.2 %)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий хороо гадаад улсад байгаа сонгогчдын санал тоолох ажиллагааг хийх бөгөөд санал авах өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний 22:00 цагт ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулах юм.

“Ковид-19” цар тахлын эрсдлээс сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудад зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан, хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдалтай байгаа хэдий ч манай иргэд сонгуульд идэвхтэй, өндөр ирцтэй оролцсонд Төв комиссын зүгээс талархал илэрхийллээ.

 

Салбар комисс2021.06.01-ний өдөр
12 цагийн байдлаар
СНЖ-д бичигдсэн сонгогчдын тооСанал өгсөн сонгогчдын
тоохувь
1Анкара352777.1
2Бангкок363391.7
3Берлин41229371.1
4Брюссель16612877.1
5Бишкек221777.3
6Будапешт31423775.5
7Бээжин848297.6
8Варшав15912880.5
9Вашингтон61346776.2
10Вена16313985.3
11Вьентьян3030100.0
12Гавана242083.3
13Дели161487.5
14Каир181477.8
15Канберра76754170.5
16Кувейт77100.0
17Лондон18715884.5
18Москва1159784.3
19Минск2020100.0
20Нурсултан201785.0
21Оттава685682.4
22Парис846678.6
23Пхеньян000.0
24Прага2119645.5
25Ром231669.6
26Софи242083.3
27Сөүл107775369.9
28Стокгольм23320085.8
29Сингапур656295.4
30Токио82971986.7
31Ханой272592.6
32Женев15914188.7
33Нью-Йорк1018786.1
34Истанбул1697846.2
35Сан-Франциско47329562.4
36Осака12110687.6
37Кызыл2121100.0
38Улаан-Үд988788.8
39Эрхүү454088.9
40Хөх хот604981.7
41Хонгконг2323100.0
42Шанхай333193.9
43Эрээн825870.7
44Пусан15411474.0
45Манжуур66100.0
нийт дүн7394.0561876.0