Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТУХАЙ /22 ЦАГИЙН БАЙДЛААР/

ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТУХАЙ /22 ЦАГИЙН БАЙДЛААР/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно.

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 22:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 68.8 хувь буюу 5087 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

1Анкара хот дахь Салбар комисс27 сонгогч – 77.1 хувь
2Бангкок хот дахь Салбар комисс33 сонгогч – 91.7 хувь
3Берлин хот дахь Салбар комисс258 сонгогч – 62.6 хувь
4Брюссель хот дахь Салбар комисс118 сонгогч – 71.1 хувь
5Бишкек хот дахь Салбар комисс17 сонгогч – 77.3 хувь
6Будапешт хот дахь Салбар комисс202 сонгогч – 64.3 хувь
7Бээжин хот дахь Салбар комисс82 сонгогч – 97.6 хувь
8Варшав хот дахь Салбар комисс124 сонгогч – 78 хувь
9Вашингтон хот дахь Салбар комисс294 сонгогч – 48 хувь
10Вена хот дахь Салбар комисс118 сонгогч – 72.4 хувь
11Вьентьян хот дахь Салбар комисс30 сонгогч – 100 хувь
12Гавана хот дахь Салбар комисс20 сонгогч – 83.3 хувь
13Дели хот дахь Салбар комисс14 сонгогч – 87.5 хувь
14Каир хот дахь Салбар комисс14 сонгогч – 72.2 хувь
15Канберра хот дахь Салбар комисс541 сонгогч – 70.5 хувь
16Кувейт хот дахь Салбар комисс7 сонгогч – 100 хувь
17Лондон хот дахь Салбар комисс139 сонгогч – 74.3 хувь
18Москва хот дахь Салбар комисс97 сонгогч – 84.3 хувь
19Минск хот дахь Салбар комисс20 сонгогч – 100 хувь
20Нурсултан хот дахь Салбар комисс17 сонгогч – 85 хувь
21Оттава хот дахь Салбар комисс42 сонгогч – 61.8 хувь
22Парис хот дахь Салбар комисс54 сонгогч – 64.3 хувь
23Пхеньян хот дахь Салбар комисс0 сонгогч – 0 хувь
24Прага хот дахь Салбар комисс86 сонгогч – 40.8 хувь
25Ром хот дахь Салбар комисс15 сонгогч –  65.2 хувь
26Софи хот дахь Салбар комисс20 сонгогч – 83.3 хувь
27Сөүл хот дахь Салбар комисс753 сонгогч – 69.9 хувь
28Стокгольм хот дахь Салбар комисс174 сонгогч – 74.7 хувь
29Сингапур62 сонгогч – 95.4 хувь
30Токио хот дахь Салбар комисс719 сонгогч – 86.7 хувь
31Ханой хот дахь Салбар комисс25 сонгогч – 92.6 хувь
32Женев хот дахь Салбар комисс126 сонгогч – 79.2 хувь
33Нью-Йорк хот дахь Салбар комисс59 сонгогч – 58.4 хувь
34Истанбул хот дахь Салбар комисс73 сонгогч – 43.2 хувь
35Сан-Франциско хот дахь Салбар комисс172 сонгогч – 36.4 хувь
36Осака хот дахь Салбар комисс106 сонгогч – 87.6 хувь
37Кызыл хот дахь Салбар комисс21 сонгогч – 100 хувь
38Улаан-Үд хот дахь Салбар комисс87 сонгогч –  88.8 хувь
39Эрхүү хот дахь Салбар комисс40 сонгогч – 88.9 хувь
40Хөх хот хот дахь Салбар комисс49 сонгогч – 81.7 хувь
41Хонгконг хот дахь Салбар комисс23 сонгогч – 100 хувь
42Шанхай хот дахь Салбар комисс31 сонгогч – 93.9 хувь
43Эрээн хот дахь Салбар комисс58 сонгогч – 70.7 хувь
44Пусан хот дахь Салбар комисс114 сонгогч – 74 хувь
45Манжуур хот дахь Салбар комисс6 сонгогч – 100 хувь
БҮГД5087 сонгогч

Одоогийн байдлаар тухайн улсын орон нутгийн цагаар 22:00 цагт Бангкок, Вьентьян, Каир, Канберра, Кувейт, Минск, Сөүл, Сингапур, Осака, Кызыл, Улаан-Үд, Эрхүү, Шанхай, Эрээн, Пусан, Бээжин, Хөх хот дахь 17 Салбар комиссын санал авах ажиллагаа өндөрлөж, бусад 27 Салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна. Харин Берлин, Будапешт, Вашингтон, Прага, Сан-Франциско зэрэг Салбар комиссын сонгогчдын ирц бага буюу дунджаар 40 гаран хувьтай байгаа бөгөөд өнөөдөр ажлын өдөр тул ирцэд нөлөөлж байх магадлалтай байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг
зохион байгуулах Төв комисс