Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТУХАЙ /17 ЦАГИЙН БАЙДЛААР/

ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТУХАЙ /17 ЦАГИЙН БАЙДЛААР/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно.

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 17:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 62.5 хувь буюу 4623 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

1.Анкара хот дахь Салбар комисс18 сонгогч – 51.4 хувь
2.Бангкок хот дахь Салбар комисс29 сонгогч – 80.6 хувь
3.Берлин хот дахь Салбар комисс258 сонгогч – 62.6 хувь
4.Брюссель хот дахь Салбар комисс113 сонгогч – 68.1 хувь
5.Бишкек хот дахь Салбар комисс17 сонгогч – 77.3 хувь
6.Будапешт хот дахь Салбар комисс165 сонгогч – 52.5 хувь
7.Бээжин хот дахь Салбар комисс80 сонгогч – 95.2 хувь
8.Варшав хот дахь Салбар комисс114 сонгогч – 71.7 хувь
9.Вашингтон хот дахь Салбар комисс271 сонгогч – 44.2 хувь
10.Вена хот дахь Салбар комисс99 сонгогч – 60.7 хувь
11.Вьентьян хот дахь Салбар комисс30 сонгогч – 100 хувь
12.Гавана хот дахь Салбар комисс20 сонгогч – 83.3 хувь
13.Дели хот дахь Салбар комисс13 сонгогч – 81.3 хувь
14.Каир хот дахь Салбар комисс13 сонгогч – 72.2 хувь
15.Канберра хот дахь Салбар комисс532 сонгогч – 69.4 хувь
16.Кувейт хот дахь Салбар комисс7 сонгогч – 100 хувь
17.Лондон хот дахь Салбар комисс101 сонгогч – 54 хувь
18.Москва хот дахь Салбар комисс92 сонгогч – 80 хувь
19.Минск хот дахь Салбар комисс20 сонгогч – 100 хувь
20.Нурсултан хот дахь Салбар комисс17 сонгогч – 85 хувь
21.Оттава хот дахь Салбар комисс35 сонгогч – 51.5 хувь
22.Парис хот дахь Салбар комисс44 сонгогч – 52.4 хувь
23.Пхеньян хот дахь Салбар комисс0 сонгогч – 0 хувь
24.Прага хот дахь Салбар комисс79 сонгогч – 37.4 хувь
25.Ром хот дахь Салбар комисс15 сонгогч –  65.2 хувь
26.Софи хот дахь Салбар комисс18 сонгогч – 75 хувь
27.Сөүл хот дахь Салбар комисс654 сонгогч – 60.7 хувь
28.Стокгольм хот дахь Салбар комисс151 сонгогч – 64.8 хувь
29.Сингапур59 сонгогч – 90.8 хувь
30.Токио хот дахь Салбар комисс664 сонгогч – 80.4 хувь
31.Ханой хот дахь Салбар комисс25 сонгогч – 92.6 хувь
32.Женев хот дахь Салбар комисс99 сонгогч – 62.3 хувь
33.Нью-Йорк хот дахь Салбар комисс57 сонгогч – 56.4 хувь
34.Истанбул хот дахь Салбар комисс58 сонгогч – 34.3 хувь
35.Сан-Франциско хот дахь Салбар комисс172 сонгогч – 36.4 хувь
36.Осака хот дахь Салбар комисс94 сонгогч – 77.7 хувь
37.Кызыл хот дахь Салбар комисс21 сонгогч – 100 хувь
38.Улаан-Үд хот дахь Салбар комисс82 сонгогч –  83.7 хувь
39.Эрхүү хот дахь Салбар комисс38 сонгогч – 84.4 хувь
40.Хөх хот хот дахь Салбар комисс46 сонгогч – 76.7 хувь
41.Хонгконг хот дахь Салбар комисс23 сонгогч – 100 хувь
42.Шанхай хот дахь Салбар комисс28 сонгогч – 84.8 хувь
43.Эрээн хот дахь Салбар комисс46 сонгогч – 56.1 хувь
44.Пусан хот дахь Салбар комисс100 сонгогч – 64.9 хувь
45.Манжуур хот дахь Салбар комисс6 сонгогч – 100 хувь
БҮГД4623 сонгогч

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс