Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТУХАЙ

ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно.

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 12:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 57.1 хувь буюу 4223 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

Анкара хот дахь Салбар комисс10 сонгогч – 28.6 хувь
2.Бангкок хот дахь Салбар комисс29 сонгогч – 80.6 хувь
3.Берлин хот дахь Салбар комисс254 сонгогч – 61.7 хувь
4.Брюссель хот дахь Салбар комисс112 сонгогч – 67.5 хувь
5.Бишкек хот дахь Салбар комисс17 сонгогч – 77.3 хувь
6.Будапешт хот дахь Салбар комисс151 сонгогч – 48.1 хувь
7.Бээжин хот дахь Салбар комисс74 сонгогч – 88.1 хувь
8.Варшав хот дахь Салбар комисс103 сонгогч – 64.8 хувь
9.Вашингтон хот дахь Салбар комисс92 сонгогч – 56.4 хувь
10.Вена хот дахь Салбар комисс69 сонгогч – 42.3 хувь
11.Вьентьян хот дахь Салбар комисс30 сонгогч – 100 хувь
12.Гавана хот дахь Салбар комисс20 сонгогч – 83.3 хувь
13.Дели хот дахь Салбар комисс9 сонгогч – 56.3 хувь
14.Каир хот дахь Салбар комисс13 сонгогч – 72.2 хувь
15.Канберра хот дахь Салбар комисс517 сонгогч – 67.4 хувь
16.Кувейт хот дахь Салбар комисс7 сонгогч – 100 хувь
17.Лондон хот дахь Салбар комисс101 сонгогч – 54 хувь
18.Москва хот дахь Салбар комисс82 сонгогч – 71.3 хувь
19.Минск хот дахь Салбар комисс19 сонгогч – 95 хувь
20.Нурсултан хот дахь Салбар комисс15 сонгогч – 75 хувь
21.Оттава хот дахь Салбар комисс35 сонгогч – 51.5 хувь
22.Парис хот дахь Салбар комисс42 сонгогч – 50 хувь
23.Пхеньян хот дахь Салбар комисс0 сонгогч – 0 хувь
24.Прага хот дахь Салбар комисс73 сонгогч – 34.6 хувь
25.Ром хот дахь Салбар комисс14 сонгогч –  60.9 хувь
26.Софи хот дахь Салбар комисс15 сонгогч – 62.5 хувь
27.Сөүл хот дахь Салбар комисс538 сонгогч – 50 хувь
28.Стокгольм хот дахь Салбар комисс146 сонгогч – 62.7 хувь
29.Сингапур48 сонгогч – 73.8 хувь
30.Токио хот дахь Салбар комисс580 сонгогч – 70 хувь
31.Ханой хот дахь Салбар комисс25 сонгогч – 92.6 хувь
32.Женев хот дахь Салбар комисс94 сонгогч – 59.1 хувь
33.Нью-Йорк хот дахь Салбар комисс57 сонгогч – 56.4 хувь
34.Истанбул хот дахь Салбар комисс45 сонгогч – 26.6 хувь
35.Сан-Франциско хот дахь Салбар комисс151 сонгогч – 31.9 хувь
36.Осака хот дахь Салбар комисс85 сонгогч – 70.2 хувь
37.Кызыл хот дахь Салбар комисс21 сонгогч – 100 хувь
38.Улаан-Үд хот дахь Салбар комисс66 сонгогч –  67.3 хувь
39.Эрхүү хот дахь Салбар комисс35 сонгогч – 77.8 хувь
40.Хөх хот хот дахь Салбар комисс39 сонгогч – 65 хувь
41.Хонгконг хот дахь Салбар комисс21 сонгогч – 91.3 хувь
42.Шанхай хот дахь Салбар комисс20 сонгогч – 60.6 хувь
43.Эрээн хот дахь Салбар комисс45 сонгогч – 54.9 хувь
44.Пусан хот дахь Салбар комисс96 сонгогч – 62.3 хувь
45.Манжуур хот дахь Салбар комисс6 сонгогч – 100 хувь
БҮГД4223 сонгогч

Одоогийн байдлаар орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 16 Салбар комисс санал авах хоёр дахь дахь өдрийн ажиллагаагаа эхлүүлсэн, 28 Салбар комиссын хоёр дахь дахь өдрийн ажиллагаа хараахан эхлээгүй байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм.

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс