2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Куба улсад суугаа Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар хуралдаж, Элчин сайд Ш.Батцэцэгийг 2021-2022 онд ажиллах тус холбооны тэргүүнээр сонгов. Элчин сайд Ш.Батцэцэг 2021 онд хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Тус холбооны дэд тэргүүнээр Бүгд Найрамдах Индонез Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд, хатагтай Нана Юлиана сонгогдов.