Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОСКВА ХОТОД СОНГОГЧДЫН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

МОСКВА ХОТОД СОНГОГЧДЫН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгууль ирэх 6 дугаар сарын 9-ний өдөр монгол орон даяар зохион байгуулагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаадад амьдарч, аж төрж, сурч байгаа иргэдээсээ өнөөдөр, маргааш- 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд саналыг нь  урьдчилан авч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Москва хот дахь 18 дугаар хэсгийн санал авах байр 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 7 цагт /Москвагийн цагаар/ нээгдлээ. Санал авах ажиллагааг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Дуламсүрэнгийн Даваа үг хэлж, Монгол төрийн тэргүүний ээлжит сонгууль хуулийн хүрээнд, шударга болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Сонгогчдыг төлөөлж Москва хотын Дипломатын академийн 1 дүгээр дамжааны оюутан Дэлэгийн Буянтогтох үг хэлж, анх удаа Төрийнхөө тэргүүний сонгуульд санал өгч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 6 жилийн хугацаагаар сонгогдох Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч эх сайхан монгол орны минь хөгжил цэцэглэлт, ард түмний маань сайн сайхны төлөө гэгээн үйлсийг үлгэрлэн манлайлагч байж, Монголын залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгч, дотнын нөхөр нь байгаасай гэж чин сэтгэлээс хүсэх байна” гэж хэллээ.

Москва хот дахь 18 дугаар хэсгийн санал авах байранд 115 сонгогч саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлээд байгаа юм.

Өглөөний 08:00 цагийн байдлаар 15 сонгогч саналаа өгөөд байна.