Тус ЭСЯ, Анкара хотын Хажи Баярам Вели Их сургуулийн Ази Судлалын Төв хамтран “Монгол-Туркийн стратегийн түншлэл 21 дүгээр зуунд” эрдэм шинжилгээний хурал цахимаар зохион байгуулав. Монголын талаас Стратеги судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн болон Батлан хамгаалахын их сургуулийн судлаачид, Туркийн талаас Истанбулын Айдин их сургууль, Анкара хотын Ойрхи Дорнодын Техникийн их сургууль, Аланья хотын Алааддин Кейкубат их сургуулийн эрдэмтэн, судлаачид хуралд оролцож, улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын хамтын ажиллагааны сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Судлаачдын илтгэлүүдийг Хажи Баярам их сургуулиас улирал бүр эрхлэн гаргадаг Ази судлалын сэтгүүлийн тусгай дугаар болгон гаргах юм.