Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ “НОГООН ӨСӨЛТ БА ДЭЛХИЙН ЗОРИЛТ 2030 ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙН СӨҮЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ”-Д ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ “НОГООН ӨСӨЛТ БА ДЭЛХИЙН ЗОРИЛТ 2030 ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙН СӨҮЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ”-Д ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд цахимаар болж буй “Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэлийн Сөүлийн дээд хэмжээ”-ний уулзалтын удирдагчдын хуралдаанд видео мэндчилгээ хүргүүллээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах зорилготой энэхүү дээд дэмжээний уулзалтын удирдагчдын хуралдаанд дэлхийн 60 гаруй улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Мэндчилгээний эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед энэхүү чухал ач холбогдолтой хурлыг цахимаар зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд “эх дэлхийгээ хамгаалах хамгийн энгийн хэрэгжүүлж болох арга хэмжээ нь бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах ёстой” гэв. Тэрээр цааш нь сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн доройтлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах талаар маш олон удаа хэлэлцэж, олон үүрэг амлалт хүлээсэн ч тэдгээрийн хэрэгжилт, бодит үр дүн тун чамлалттай байгааг дурдаад одоо улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай, “ногоон” хэв загварт шилжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шийдэмгий, дорвитой, бодит ажлуудаар эхэлж, үр дүнд хүрэхийг уриалав.

Энэ удаагийн уулзалтыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар зохион байгуулж буй бөгөөд 2020 оны 6 дугаар сард болох байсан энэ уулзалт КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдсон байсан юм.