Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохНҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын анхны эмэгтэй энхийг сахиулагч, Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргалыг Гадаад харилцааны яамны “Жуух бичиг”-ээр шагнав.

Хурандаа Н.Нямжаргал нь Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын тавцанд зэвсэгт хүчний нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, цэргийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан албан хаагч юм.