Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, КАНАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХУРАЛДААН БОЛОВ

МОНГОЛ, КАНАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХУРАЛДААН БОЛОВ

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний есдүгээр уулзалт 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  ДШУ-ыг монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, канадын талаас Олон улсын хөгжлийн сайд хатагтай Карина Гөүлд нар нээж үг хэлэв.

Талууд цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, эдийн засгийг сэргээх, хямралыг даван туулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, улмаар ХАА-н салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар болов. Манай тал зам, барилгынхаа салбарт канадын стандартуудыг нэвтрүүлэх санал тавьж ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг ажил хэрэг болгохын чухлын тэмдэглэв.

Манай улсад хэрэгжүүлж буй Канадын Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, хүчирхийллээс хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны чадавх, бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж байгаад Сайд Б.Жавхлан талархал илэрхийлэв. Канадын тал манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Мөн Дугуй ширээний энэ удаагийн уулзалтаар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ыг тохиролцсоноо нотолж, цаашдын хамтын ажиллагаагаа Замын зураглалын дагуу төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг Дугуй ширээний уулзалтаараа ярилцаж байхаар болов.

Канад нь манай улсын уул уурхай, эрсдэл баялгийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн 2023 онд тохионо.